С.Амарсайхан: Хятад төмөр замын боомтоо хаасан ч ачаа барааг хэвийн горимоор татан авна


2021-12-01 09:32:37

Эрээний хил нээгдээгүй. Дээр нь Хятадын тал төмөр замын боомтоо хаасан нь ачаа тээвэр дахин гацаж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч мэдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа юм. Гэвч Замын-Үүдийн боомтоор чингэлэг тээврээр дамжуулан ачаа барааг татан авах ажиллагаа хэвийн үргэлжилнэ хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдээллээд байгаа юм.

Түүний хэлж байгаагаар тээвэрлэлт зогссон гэдэг нь албан бус мэдээлэл гэнэ. Өнгөрсөн хугацаанд Хятадын талтай тохиролцсоноор Эрээний талд Covid-19-ийн тохиолдол хяналтад байгаа учраас авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэрүүд гарсан. Хятад Монголын хооронд хилийн 0 цэгт бид ачаа барааг солилцоно. Чингэлэг тээврээр ачаа барааг хэвийн татан авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор ачааг чингэлэг тээврээр татан авах боломж бүрдлээ. Ачаа тээврийг хүний оролцоогүй татан авснаар цаашид ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс үйл ажиллагаанууд гурав хоногийн дараа жигдэрнэ” гэсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү