"Улаанбаатар төмөр зам"-ын шинэ дарга Х.Хэрлэнгийн намтар болоод хэтэвчтэй ТАНИЛЦ


2021-12-01 10:59:28

Улаанбаатар төмөр замын даргаар Х.Хэрлэнг томиллоо. Тэрбээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан билээ.

Х.Хэрлэнгийн намтар:

  • 1967 онд Хэнтий аймагт төрсөн.
  • 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
  • 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2017 оноос Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилогдон ажиллаж байв.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн Хөрөнгө орлого

Жилийн орлого нь:

  • 2017 онд 115375.11
  • 2018 онд154591.46
  • 2019 онд 492884.56
  • 2020 онд 1401807.26

Тэрбээр 2017 онд 115 сая төгрөгийн орлоготой байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж огцом өссөн.

Харин гэр бүлийн гишүүд 25  сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Мөн тэрбээр 2.5 тэрбумын үнэлгээтэй оффис, авто зогсоолтой. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1 машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл. 1.1 тэрбумын хадгаламжтай. 

Эйч Ти Эм, Герман цонх, Эрдэнэс таван толгой компанид багагүй хувьцаа эзэмшдэг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү