Ч.Болортуяа: Хүүхдийн мөнгийг сар бүр хүсэлт гаргаж авах нь чирэгдэлтэй тул хуулийн хүрээнд журмыг өөрчлөхийг үүрэгдсэн


2022-01-12 14:21:07

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцсэн. Ирээдүйн өв сангийн тухай хуульд 2021.11 сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эцэг, эх болон хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж энэ хуулийн 9.1.1-д заасан мөнгөн хуримтлалаас тухайн сард доор дурьдсан хугацаанд дараах хувиар тооцож мөнгөн хэлбэрээр авах эрхтэй гэж заасан. 

Өөрөөр хэлбэл, иргэд сар бүр хүсэлт гаргаснаар хүүхдийн мөнгөө авах эсвэл хадгалуулах зохицуулалттай. Ерөнхий сайдын зүгээс сар болгон хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулна. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх боломж байгааг судалж дараагийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, шийдвэрлүүлэх үүргийг холбогдох сайд нарт өгсөн. 

Мөн хуралдаанаар цар тахлын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 улсад коронавирусийн омикрон хувилбар тархаад байна. АНУ, Италь, Дани зэрэг улсад томоохон давалгаа үүсээд байна. АНУ-д өдөрт 1 сая тохиолдол бүртгэгдэж байгаа бол Их Британид өдөрт 200.000 гаруй хүн халдвараар өвчилж байна. ДЭМБ-аас хэрэв тархалт энэ хэвээрээ үргэлжилбэл дархлаажуулалт бага Европын улсуудын хүн амын 50 хувь нь 1,2 сард халдварт өртөх магадлалтайг анхааруулсан" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү