Намрын чуулган маргааш хаалтаа хийнэ
2022-01-17 14:39:55

УИХ-ын намрын чуулганыг маргааш хаахаар шийдвэрлжээ. Уг нь энэ сарын 21-ний өдөр буюу баасан гарагт хаахаар төлөвлөөд байсан билээ. Гэвч Төрийн ордны ажилчдаас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор ийнхүү чуулганы хуралдааныг өндөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн энэ удаагийн намрын чуулганы хугацаанд 73 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын чуулган 75-аас доошгүй өдөр чуулдаг болсон. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийдэг байсан хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийдэг болсон юм.
Намрын чуулган дээрх хуулийн заалтыг хангаж 75 өдөр хуралдсан хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн юм.
Сэтгэгдэл бичих: