ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайд нарын ХЭТЭВЧ


2022-01-18 14:54:06

Намрын чуулганы отгон хуралдаанаар хоёр Элчин сайд нарыг эргүүлэн татаж, 3 хүнийг шинээр томиллоо.

Тодруулбал, 

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;
  • Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
  • Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжлээ. 

Шинээр томилогдсон Элчин сайд нарын хэтэвчийг танилцуулж байна. 

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн жилийн 59.5 сая төгрөгийн орлоготой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан П.Сэргэлэнгийн гэр бүлийн орлого нь 108 сая хэмээн тэрбээр 2016 онд АТГ-т мэдүүлжээ. Тэрбээр 790 саяар үнэлэгдэх нийтийн хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр оффисстой бөгөөд нэг өвөлжөө, хаваржаа, хүлэмжтэй.

Мөн Lexus, 570- 1, Toyota, Land Cruiser 200 маркийн авто машинтай. Нийслэлийн алдарт уяач цолтой тэрбээр 495 сая төгрөгөөр үнэлэгдэх 576 адуу, 250 хоньтой. Гэхдээ энэ бол 2016 оны үзүүлэлт. Үүнээс хойш хэдэнтээ аривжсан байж мэднэ. 

Цаашлаад 16.885 мкв эзэмшил газартай. 172 сая төгрөгөөр үнэлэгдэх урлаг соёлын түүхийн үнэт эдлэлтэй бөгөөд 123 сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 20 сая төгрөгийн авлагатай, зээлгүй. Интернет болон гадаад худалдааны "Монголком" ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. 

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байгаа Д.Гэрэлмаа жилийн 31.7 сая төгрөгийн орлоготой. Гадаад харилцааны яаманд газрын захирал хийдэг түүний гэр бүлийн орлого нь 227 сая төгрөг. 

Мөн 570 сая төгрөгөөр 2020 онд үнэлэгдэж байсан дөрвөн орон сууцтай. Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, RX 350- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200- 1 маркийн авто машинтай.

Дотоодын банк санхүүгийн байгууллагуудад 917.4 сая төгрөгийн мөнгөн хадгаламжтай хэмээн 2020 онд АТГ-т мэдүүлжээ. 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Э.Сарантогос жилийн 33.8 сая төгрөгийн орлоготой бол гэр бүл нь 59 сая төгрөг “халаасладаг. Мөн 300 сая төгрөгөөр 2020 онд үнэлэгдэж байсан нэг орон сууцтай. Суудлын жижиг машин, Toyota, Crown- 1 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Дотоодын банк санхүүгийн байгууллагуудад 13.6 сая төгрөгийн мөнгөн хадгаламжтай талаар АТГ-т 2020 онд мэдүүлжээ. 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү