Л.Энх-Амгалан сайдын "Басма"


2022-06-27 12:24:45

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Гүрж ардын хоол "БАСМА"-г хийв.

Тэрбээр хоол хийхдээ "Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Энэ удаа Гүрж, Үзбек, Киргиз зэрэг уулын орнуудын ард түмний хийдэг Басмаг хэрхэн хийдэг өөрийн жороосоо хуваалцаж, хийлээ. Гүрж, Үзбекүүд хоол хийх нь эр хүний ажил гэж хэлдэг. Үзбекүүд эмэгтэйчүүдээ гал тогоо, хоол хийх ажлаас хол байлгах ёстой гэдэг юм байна лээ. Энэ бол зөвхөн Үзбек эрчүүдийн үг юм шүү. ККК

Басмаг хонины сүүлээр хийвэл илүү гоё болдог. Хонины сүүлээр хийсэн Басма, Плов Үзбектээ хамгийн үнэтэй хоолонд ордог. Хонины сүүл холестрин багатай, дэлхийн хамгийн эрүүл тос. Сүүлний дараа оливын тос ордог гэж сонссон юм байна. Тийм учраас Монголчууд бид сүүлээ тосны чиглэлээр экспортод гаргавал маш том бололцоо байгаа гэж харж байна.

Сонгиныг энэ хоолонд аль болох их хийвэл илүү гоё амтлаг болдог: Хонины махаар хийвэл бүр илүү амттай болно. Гүржүүд үхрийн махаар их хийдэг юм билээ. Ногооны хувьд төмс, манжин, лууван, улаан ногоон чинжүү, улаан лооль орно. Улаан лооль махыг зөөлрүүлж өгдөг. За тэгээд байцаагаар Басмаг яаж хучдагийг зааж өгнө өө.

Амтлагч бол манай дэлгүүрүүдэд байдаг улаан, хар перец, лаврын навч, петрушка, укроп, пловны зэрэг амтлагч байна. Хоолоо илүү амттай болгоно гэвэл хар чавга нэмж хийж болно. Хийхгүй ч байсан болно. Дээр нь 3-4 сармисыг томоор хийнэ. За орц бол нэг иймэрхүү байх юм.

Тогоогоо хэт халаахгүйгээр хамгийн эхлээд сүүлэээ дэвсээд дээр нь сонгиноо хийнэ. Хоол хийгээд бичлэг тавихаар шоудлаа гээд зарим хүн шүүмжлээд байдаг юм. Би лав хоол хийхийг шоу гэж боддоггүй ээ. Хоол хийнэ гэдэг бол сэтгэл гаргасан цаана нэг тийм гоё зүйл хамт явж байдаг. Яагаад гэвэл хоолны амт хэр сэтгэл гаргаж хийснээс хамгийн их шалтгаалдаг.

Арменууд яагаад эмэгтэй хүнийг гал тогоонд хоол хийлгэх дургүй вэ гэхээр эмэгтэй хүн биений юм нь ирсэн үедээ сэтгэл санаа тогтворгүй болдог. Үүнийг дагаад хоолны амт өөрчлөгддөг гэж ярьдаг юм байна лээ. За хоолныхоо явц руу эргэж ороход сүүл сонгиноо дэвсэж дуусаад, лууван, манжин, төмсөө хийнэ. Чинжүүгээ сүүлд махныхаа дээр дэвсэнэ. Сармисаа томоор нь хийгээд дээрээс нь махаараа хучиж өгнө. Хар чавга, давс, амтлагчуудаараа амтлаад, улаан лооль, чинжүүгээ хийнэ. Хамгийн сүүлд байцааныхаа навчаар сайн хучиж өгнө.

Гүржүүд гал удирдана гэдэг бол хүн удирдахаас хэцүү гэж хэлдэг. Хоол хийхэд хамгийн гол анхаарах зүйл бол галаа тохируулах байдаг. Ширүүн галаар цөөн минут эхэлж, үргэлжлүүлээд галаа аажмаар багасгаж, тогооны том жижиг, хийж байгаа хоолныхоо хэмжээнээс хамаарч 2.5-3.5 цаг зөөлөн жигд галаар болгоно.

Хоол хийхэд эр зориг бас хэрэгтэй байдаг шүү. Давсаа дутуудуулах, амтлагч бусад жоруудыг санасандаа хүртэл хийж чадаагүй бол нэг тийм юм мартсан юм шиг, юм дутуу орхисон юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм. Тийм учраас зоригоо бага зэрэг чангалчихад гэмгүй ээ... КККККК гэхдээ эрчүүд минь буруугаар ашиглав даа та нар минь. Би граммыг нь хүртэл хэллээ шүү.

Басмагаа гаргахад та бүхний харж байгаачлан маш их шөлтэй харагдах байх. Энэ хоолонд нэг ч дусал ус ороогүй юм шүү. Гол нь махны өөрийн нь шүүс, дээр нь байцаа бол маш их усархаг ногоо учраас шөл болж өгдөг. Дээр нь хоолны хамгийн их тосыг өөртөө шингээдэг учраас байцаагаа бол идээд хэрэггүй ээ гэж зөвлөх нь зөв байх.

За ингээд энэ удаа хөдөө ажлаар явж байхдаа цаг гаргаж хийсэн Басма минь маш амттай, хоббигоороо хоол хийсэн наддаа сэтгэл хангалуун сайхан болсоон. Бас хамт явсан урлагийн хоёр дүүгийн дуулсан Ханийн жаргал гэдэг сайхан дууны аялгуунд бүр ч илүү амттай байлаа.

Монголын минь гэр бүлүүд эрүүл саруул, элэг бүтэн байж, зав гарвал олон жил хамтдаа Басма хийж суух шиг жаргал хаанаас байх билээ. Амралтын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, Монголынхоо бүх гэр бүлд халуун дулаан уур амьсгал, хайр дүүрэн аз жаргалыг хүсэн ерөөе. Баярлалаа" хэмээсэн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү