Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор ирэх оны төсөвт суулгана


2022-09-26 11:27:14

Хүүхдийн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгохоор ирэх оны төсөвт суулгах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов.

Түүний хэлснээр 2021 оны байдлаар давхардсан тоогоор 2.5 сая иргэнд 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлжээ. Үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулсан байна. Цар тахлын хүндрэлийг даван туулахын тулд хүүхэд бүрт 100.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнд 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа бөгөөд энэ шийдвэрээ эргэн харж хүүхдийн мөнгөний хэмжээг бууруулах эс бөгөөс зорилтот бүлэгт олгох шийдлээр ирэх оны төсөвт суулгах гэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү