Хотын дарга захирамжаа цуцалжээ


2022-12-06 09:13:13

Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан хоёр өдөр үргэлжлэв. Уг жагсаалыг бүртгүүлээгүй хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч жагсаал, цуглааныг албадан тараах тухай захирамж өчигдөр орой гаргасан билээ.

Харин энэхүү захирамжийг оройдоо цуцалсан байна. Тодруулбал "Иргэд тайван замаар жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэн, жагсаалаа сайн дураар өндөрлүүлж, үймээн самууны шинжтэй нөхцөл байдал ариллаа. Иймд Нийслэлийн Засаг дарга “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа хүчингүй болгож, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгалаа" хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү