Н.Багбанди гуай одоо болио!


2023-03-15 10:51:15

Оюутолгойгоотс НОГДОЛ АШИГ хэзээ хүртэхийг ТУЗ-ын гишүүн нь мэдэхгүй бол ХЭН мэдэх билээ?

Н.Баганбанди гуай Монголын баялгийг гадагш нь "бэлэглэж" байгаагийнхаа төлөө Оюутолгойгоос сард 30 сая төгрөгийн цалин авч суугаа юм биз дээ. Түүнийг Оюутолгойгоос жилд 100,000 доллар авдаг гэлцдэг нь оргүй биш ажээ. АТГ-д мэдүүлсэн ХОМ-д тэрээр жилийн орлогоо 294 сая төгрөг гэж мэдүүлжээ. Сардаа 30 орчим сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Н.Багабанди хувийн хадгаламжиндаа 2 тэрбум орчим төгрөгтэй болжээ.Энэ бол зөвхөн мэдүүлсэн хэсэг нь . Цаана нь урамшуулал, хангамж өчнөөн бий. Энэ их цалин , урамшуулал авсныхаа төлөө Н. Багабанди ажлаа хийж чадсан уу? Оюутолгойн ТУЗ-д 34 хувийг эзэмшигч болох Монголын талын эрх ашгийг хамгаалж чадсан уу? Монголчууд хэзээ ногдол ашиг хүртэхийг МЭДЭХГҮЙ байна гэдэг түүний ажлын үр дүн.

Монголчууд хүртэх ногдол ашиг тодорхойгүй тохиолдолд далд уурхай ашиглалтад орно гэдэг баярлаж хөөрч, тунхаглан зарлах шалтгаан огт биш. Цөлмүүлж, баялгаа гадагш нь улам ихээр урсгаж байгаагаа Ерөнхий сайд, Сангийн сайд нь мэдэж байгаа байлгүй дээ. 34 хувьдаа оногдох ашгийг манайх яагаад хүртэж чадахгүй байгааг маш товчоор хэлбэл: " Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын бүх мөнгийг РиоТинто өндөр хүүтэй зээлсэн. Зардал нэмэгдэх тусам Оюутолгойн өр нэмэгдэж, хүүг РиоТинто хүртэх учраас зардлаа үндэслэлгүйгээр өсгөсөн. Маш боловсон МӨНГӨ ХҮҮЛЭЛТ. Баталгаатай барьцаатай /ОТ-н зэс, алт / зээл учраас хугацаа уртсах тусам зээлдэгчид ашигтай. Оюутолгойгоос олборлосон бүх алт зэс маань тэдний зээл, зээлийн хүү дарахад л зориулагдна. Монгол улсад орж ирэх ч үгүй. Хүдрийн биетийн хамгийн цул, хамгийн ашигтай хэсгийг олборлох үед жилд бараг 500 сая тн зэс гаргах ч мөнөөх л зээл, зээлийн хүүг л дарахад л зориулагдана.2038 оноос арай гэж ногдол ашиг авья гэхэд аль хэдийн гол нөөц нь шавхагдчихсан байх болно. Ердөө л энэ.

Н.Багабанди гуай үүний төлөө л Оюутолгойн ТУЗ д сууж сар бүр 30 сая төгрөгийн цалин авдаг юм биз дээ!!

Оюутолгойн Монголд оногдох өрийг тэглэсэн гэдэг үнэндээ тархи угаалт болохыг "ногдол ашиг хэзээ хүртэх нь тодорхойгүй" гэдэг энэ үгээрээ баталж байгаа юм.

Сэтгүүлч Б.Отгон 2023.03.15

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү