Ноён уулын асуудлаар ашигт малтмалын газрын архивт шүүхийн үзлэг явагдаж байна


2016-05-09 10:25:59

“Сентерра Гоулд” ХХК-ийн Гацууртын орд дахь ашиглалтын 4 лицензийг хүчингүй болгох эсэх маргаан шүүх дээр үргэлжилж байгаа. Нэхэмжлэгч тал буюу хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн нарын хүсэлтээр манай улсад анх удаа шүүхийн үзлэг ууланд явагдаж, шүүгчид нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан.

Тэгвэл өнөөдөр мөн нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяагаар ахлуулсан ажлын хэсэг Ашигт малтмалын газрын архивын баримтанд үзлэг хийж байна. Энэ нь шүүхийн шийдвэр ард түмний талд гарахад нөлөөлөх бас нэгэн алхам гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа юм. 

Э.Ууганзаяа

Эх сурвалж : nekh.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү