Зээлийн хүүг 15 хүртэл хувиар бууруулах боломжтой юу


2016-05-11 09:51:14

Банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар өнөөдөр Зээлдэгчдийн холбооноос саяхан мэдээлэл хийсэн билээ. Тэд хэвлэлийн хурлынхаа эхэнд банкнаас олгож байгаа зээлийн хүү нь хэт өндөр байна. Одоо байгаа хүүг 15 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэд “Бид энэ сарын 3-ны өдөр албан ёсны хүсэлтээ арилжааны зургаан банканд өгсөн байгаа. Гурван хоногийн хугацаанд хариугаа бидэнд хэлэх ёстой. Хүсэлтэд зээлдэгчид юу хүсч байгааг оруулсан аж

Тодруулбал, банкуудад барьцаанд байгаа эд хөрөнгийг зах зээлийн ханшаар бодож тооцох, Хэт нэг талын банкны эрх ашгийг хамгаалсан зээлийн гэрээнүүдийг харилцан ашигтай эргэн төлөх боломжтой зүйл заалтуудаар өөрчлөх, Жилийн 15 хувиас дээш хүүтэй зээлийн хүүг буулгах зэрэг саналуудыг тавьсан байна.

Манай улсын дийлэнх нь банкны зээлтэй гэдэгтээ маргах хүн байхгүй. Гэтэл зах зээлийн эдийн засгийн уналтын энэ үед иргэд зээлээ буцааж төлж чадахгүйгээсээ болж, иргэдийн барьцаанд тавьсан хөрөнгө үнэгүйдэж байгаа. Учир нь банкнууд иргэдийг барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлдэг. Тиймээс тэд “ҮХЦ-д хуулиар банканд олгосон давуу эрхийг алга болгож өгөөч ээ. Хэрэв банкныхаа хүүг хугацаандаа төлж чадахгүй болсон тохиолдолд хүү зогсоох хүсэлт гаргасан байна. Мөн Банкууд зээлдэгчдийг харж, хүүгээ бууруулах арга хэмжээ авч өгөөч. Хугацаандаа хүүгээ төлөөгүй иргэдийг хүүгээс нь чөлөөлөх, барьцаалсан хөрөнгийг нь шүүхийн шийдвэргүйгээр булааж авахаа больж, хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэж Цэцэд хандсан байна.

Тэрхүү Цэцэд хандсан мэдээлэлдээ”.... зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацаанд хүү төлөх, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан. Энэ нь тэгш эрхийн зарчимд тулгуурладаг Иргэний Эрх Зүйн үндсэн зарчимд харшилж байхаас гадна Монгол Улсын Үндсэн Хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад оршин суугаа хүн бүр Хууль, Шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт, 5-р зүйлийн 2-т заасан, Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг Хуулиар хамгаална гэсэн заалтуудыг тус тус зөрчин Банк, эрх бүхий байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч гадаад дотоодын хөрөнгө мөнгө бүхий олигархи хэсгийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт болжээ гэж үзэх үндэслэл бүхий болсныг өмгөөлөгч хуульд Ц.Монгол хэлж байна.

Б.Цэцэ

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү