Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын рейтинг буурчээ


2016-06-02 11:02:12

дэлхийн улс гүрний эдийн засгийн өрсөлдөх чадварыг  “ca-news.org” нийтэлжээ.

Уг мэдээллээс үзвэл, Швейцарийн менежмэнтийн хөгжлийн хүрээлэн дэлхийн эдийн засгийн өрсөлдөх чадварын рейтингийг гаргажээ. Үүнээс үзэхэд Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар өмнөхөөсөө буурсан үзүүлэлттэй байна. Тодруулж хэлбэл, өрсөлдөх чадварын рейтингээрээ өнгөрсөн жил 57-д жагсаж байсан бол энэ жил 60-рт бичигдэж байна.
 
Энэ удаагийн өрсөлдөх чадварын зэрэглэлийг тогтоох судалгаанд 61 улсыг хамруулж, нийт 5400 судалгаанд үндэслэн гаргажээ. Харин уг үзүүлэлтийг Хонконг тэргүүлж, Швейцарь удаалсан бол гурван жилийн турш тэргүүлж байсан АНУ манлайлагчийн байр сууриа алдаж, гуравдугаарт бичигджээ.

Эдийн засгийн өрсөлдөх чадвараараа тэргүүлэх топ-10

  1. Хонконг
  2. Швейцарь
  3. АНУ
  4. Сингапур
  5. Швед
  6. Дани
  7. Ирланд
  8. Нидерланд
  9. Норвеги
  10. Канад

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү