Арилжааны банкууд 3 сая төгрөгийн гүйлгээг шууд хийдэг боллоо


2018-11-27 10:55:20

Арилжааны банк хооронд өнөөдрөөс эхлэн гурван сая төгрөгийн гүйлгээг ямарч хүлээлтгүй шилжүүлдэг боллоо. Тодруулбал, өнөөдрөөс банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ хийхэд ямар нэгэн хүлээлтгүйгээр шууд дансанд мөнгө орохоор болж байгаа аж. Өмнө нь банк хоорондын гүйлгээнд Монголбанк давхар хяналт тавьдаг байсан бол өнөөдрөөс гурван сая төгрөгийн гүйлгээг 3-4 секундын хугацаанд хянаж, гүйлгээ богино хугацаанд хийх боломжтой болж байгаа аж.

Өмнө нь банк хоорондын гүйлгээ нэг сая төгрөг дотор хүлээлтгүй хийгддэг, харин нэг сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ 2-3 цагийн хүлээлттэйгээр шилждэг байсан юм. Тухайлбал, 14 цагаас хойш нэг сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд дараагийн өдрийн 11 цагаас өмнө ордог байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү