НӨАТ-ын буцаан олголтыг маргааш олгоно


2019-01-30 15:45:53

2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас өгч эхлэх гэж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. НӨАТ-ын буцаан олголтыг 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгох гэнэ. Эл мөнгийг маргааш буюу пүрэв, баасан гарагт багтааж иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн тэрбээр буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй цаашид хоёр хувь хэвээр байхыг онцолсон юм. Энэ жилийн тухайд НӨАТ-ын буцаан олголтын системд хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэнэ. .

Одоо байгаа системээ сайжруулж, хамрагдалтаа нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар ярьж байгааг ч тэрбээр хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү