Шинэ 5000 төгрөгний мөнгөн дэвсгэртийг АТМ хүлээж авахгүй


2019-02-11 11:08:00

Сар шинийн өмнөхөн гүйлгээнд гарсан шинэчлэгдсэн 5000 төгрөгний дэвсгэртийг одоогоор орлогын АТМ-д хүлээж авахгүй байгаа гэнэ. Учир нь шинэ дэвсгэртийг хүлээн авах хөгжүүлэлтийн ажил хийгдэж дуусаагүй байгаа аж.

Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст(3D) хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү