Өргөн хэрэглээний барааны үнэ 6.9 хувиар өсчээ


2019-03-13 08:01:10

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн тайланг танилцуулсан.  Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5, өмнөх оны эцсээс 1.1, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна. Үнэ өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.8, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.6, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.9, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны хоёрдугаар сард өмнөх оны эцсээс 1.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг болон хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ тус бүр 1.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү