“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцаанд 26.800 төгрөгийн ногдол ашиг олгоно


2019-04-03 14:13:53

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч  онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Иймд 1072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсан байдаг. Харин үүний хариуд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүргүүлсэн.

Тэрбээр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталжээ.

Уг шийдвэрээр бол 1072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26.800 төгрөгийн ногдол ашиг хүртэх ажээ. Үүнээс 10%-ийн татвар хасаж тооцвол иргэдийн гарт 24120 төгрөг ирэхээр байгаа юм байна.

Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй байсан бол данс нээлгэх дунджаар 5000 төгрөг хасагдана гэж үзвэл 19120 төгрөг хүртэх гэнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү