"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн борлуулалтын орлого өсчээ


2019-08-13 14:52:57

"Эрдэнэс-Тавантолгой" ХК– ийн нүүрс тээвэрлэлт, экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд борлуулалтын цэвэр ашиг өмнөх жилүүдээс өсчээ. 2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар 17 сая тонн нүүрс олборлож, 1,5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.

Энэ нь өмнөх оны хагас жилтэй харьцуулахад 59 хувиар нэмэгдэж цэвэр ашиг нь 600 сая ам.долларт хүрсэн гэв. Засгийн газраас өгсөн албан даалгаврын хүрээнд Таван толгойн орд газрын өгөөжийг нэмэгдүүлж Эрдэнэс-Тавантолгой компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх цахилгаан станц байгуулах конвер барих, ажилчдын хотхон байгуулах нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжмалын үйлдвэр барих, кокс химийн лаборатори байгуулах зэрэг ажлуудын бэлтгэл хангаж ТЭЗҮ– ийг боловсруулж байгаа аж.

Цаашид нүүрсний жилийн экспортоо 35 сая тонн хүргэх зорилт тавьжээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү