Ирэх 2020 онд дөрвөн турбогенератороо бүрэн ашиглалтад оруулна


2019-09-04 17:09:59

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 01 тоот тогтоол, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний 32/20 тоот зөвлөмжийн дагуу “ДЦС-IV”ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх шийдвэр гарсан. Төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Эхний үе шатанд буюу 2019 онд турбогенератор №1, 4-ийг шинэчлэхээр, 2020 онд№2,3-ийг шинэчилж, ашиглалтад өгөх юм. “ДЦС-IV”ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх төслийн үр дүнд станцын суурилагдсан хүчин чадал, цахилгаанаар 89 МВт, дулаанаар 72 Гкал/цаг-аар нэмэгдэнэ.

Турбогенератор №4-ийн шинэчлэлтийн ажил амжилттай дуусч, өнөөдөр ажиллагаанд залгагдаж байна. Турбогенератор №4 ашиглалтад орсноор:

▪️Турбины ажиллах нөөц 220 мян.цаг, турбиныг явуулах тоо 600 болж шинэчлэгдэнэ;
▪️Тоноглолын нэгж хүчин чадал 20-23 МВт-аар нэмэгдэнэ;
Турбины дулаанжуулалтын ачаалал 13-35 Гкал/цаг-аар нэмэгдэнэ;
▪️Турбины ашигт үйлийн коффициент /АҮК/ 3%-аар нэмэгдэнэ;
▪️Хүчин чадал хязгаарлаж ажиллах шаардлагагагүй болно;

Турбогенератор №4-ийн эргэлт өгөх, туршилт эхлүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын шадар сайд А.В.Гордеев, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нарын албаны хүмүүс оролцов. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 60-80МВт-аар өсч байна. Шинээр ажиллах турбогенератор энэ хэрэглээний 50 хувийг хангана. Ирэх 2020 онд дөрвөн турбогенератороо бүрэн ашиглалтад оруулвал 90МВт-аар нэмэгдэх юм” гэлээ.

Төслийн хүрээнд ОХУ-аас 30 мэргэжилтэн, Украйн Улсын 73 угсрагч, дотоодын 4 компанийн 35 нийт 140 гаруй хүн уг төсөлд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү