Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилд нэг удаа тайлан өгнө


2019-11-11 11:09:05

Шинэчлэгдсэн Татварын багц хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн хуулиар  25 хувийн татвар төлөх аж ахуйн нэгжийн жилийн орлогын босго 3.0 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж, 6.0 тэрбум төгрөг болгосон юм. Мөн  татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр дөрвөн жилийн хугацаанд шилжүүлэн тооцох буюу энэ хугацаанд төлж болох боломжийг олгосон. Энэ нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийх, тайланд дарагдах асуудлаас чөлөөлж, бизнес нь өргөжиж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломжийг олгож байгааг хэлж байлаа.

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид

  • Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын дүнгээс нэг хувиар албан татвар төлөх
  • Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын нэг хувиар татвар төлөх

Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид

  • Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах

Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид

  • Жилийн 1.0-1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах
  • Жилийн 1.5-2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлнө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү