20 ГАРУЙ МЯНГАН АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛОВ


2019-11-28 10:30:09

Хөгжлийн банк  томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шууд зээл олгохоос гадна арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан 1700-д аж ахуйн нэгжийг хамруулаад байна.

Харин өөрийн банкнаас олгодог шууд зээлийг 74 зээлдэгч буюу төдий тооны төсөл, хөтөлбөрт олгоод байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болсон бөгөөд цаашид санхүүжүүлж байгаа төслүүд ашиглалтад орох үед 4200 орчим ажлын байр шинээр бий болохоор хүлээгдэж байна. Мөн МУХБ-наас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнд 17 мянган ажлын байр бий болсон нь Хөгжлийн банкнаас олгосон зээлийн санхүүжилтийн  үр дүн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү