Хүүхдийн мөнгийг хүссэн хүүхэд бүрт өгнө


2019-11-29 08:31:51

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо тогтоолын төслийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэснийг онцоллоо. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65,9 хувь нь дэмжив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү