Өвлийн өвгөний ханш 70.000-2 сая төгрөгт хэлбэлзэж байна


2019-12-05 09:24:58

Шинэ жилийн хамгийн эрэлттэй зочин бол өвлийн өвгөн. Мэдээж тэдний араас алдартай дуучид, хамтлаг, жүжигчид эрэмбэлэгдэнэ.

Цасан охиноо дагуулсан, зарим нь ан амьтнаар хүрээлүүлж, айлуудаар орж "халтуур" хийдэг өвлийн өвөө нар сүүлийн үед олширсон. Өнгөрсөн жил "халтуур"-ны өвлийн өвөө 30-50 мянган төгрөгийн ханштай байсан бол энэ жил 50-70 мянган төгрөг болгон үнээ нэмэгдүүлжээ.

Ханш ийн хэлбэлзэлтэй байгаа нь тухайн айлын байршил, хэдэн хүүхдээс хамаарах, ороод үзүүлбэр үзүүлэх эсэх гэхчлэн олон үйлчилгээтэй нь холбоотой гэнэ.

Харин Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны халааг албан ёсоор залгамжлан өвлийн өвгөн болсон гавьяат жүжигчин Б.Жаргалсайханы утас арванхоёрдугаар сард завсар чөлөөгүй дуугарч, захиалганд дарагддаг гэнэ. Өнгөрсөн жил зургаан цасан охины хамтаар нэг сая төгрөгөөр уригддаг байсан өвлийн өвөө маань энэ жилээс ханшаа мөн л нэмсэн сурагтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү