"Гацуурт" хүнсний ногоо худалдаалахгүй болохоо мэдэгдлээ


2019-12-09 14:22:58

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат хүнсний ногооны салбараас гарахаар шийдсэнээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Тэрбээр мэгэдэлдээ "Гацуурт компани сүүлийн 15 жилийн турш хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж, хэрэглэгчдээ эх орны хөрсөнд тарьж ургуулсан баталгаатай хүнсээр хангасаар ирсэн билээ. Харамсалтай нь, хүнсний ногоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маань санхүүгийн хувьд байнгын алдагдал хүлээж, улмаар цаашид үргэлжлүүлэх боломжгүй хэмжээнд хүрлээ. 

Иймд "Гацуурт" компани хүнсний ногоо үйлдвэрлэлийн бизнесээ зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Дээрх хугацаанд манай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж ирсэн үйлчлүүлэгч нартаа талархал илэрхийлье" гэжээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү