“Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг тараах эсэхийг ирэх сард эцэслэнэ


2020-01-20 09:37:12
Монгол Улсын Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил эхэлснээс хойш буюу 50 хоногийн дараа энэ талаар хуралдаж шийднэ гэж заасан бий. Энэ хугацаа ирэх 2 дугаар сарын 19 болж байгаа юм. Энэ хугацаан дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг шийдэх юм.

Тус компанийн ногдол ашиг тараах талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр хөндсөн юм. Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг холбогдох байгууллага болон албан тушаалтнуудад хүргүүлээд байгаа. Энэ нь нийгэмд, иргэдийн тунд ногдол ашиг авах хүлээлт үүсгээд байгаа юм. Хэлэлцүүлгий үеэр УУХҮЯ-ны мэдээлэлд дурдсанаар өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 12 тэрбум хувьцаа байгаагийн нийт хувьцааны 85 хувийг төр, 0.5 хувийг ААН-үүд эзэмшдэг бол 14.5 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгрт хүрээд байгаа юм. Монголын үндэсний, дотоодын аж ахуйн нэгжүүдээс жилийн борлуулалтын орлого нь тэрбум ам.долларт хүрсэн компани урд өмнө нь гарч байгаагүйг тус компаниас мэдэгдэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү