НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард олгоно


2020-01-21 12:16:19

Иргэд бид 2016 оноос эхлэн худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголт авч хэвшээд байна.

2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 907,000 иргэнд өгөх бөгөөд энэ нь 139 тэрбум төгрөг болно гэсэн тооцоолол гарчээ.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Гэхдээ ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллаж байгаа гэнэ.

Статистик:

  • 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбум төгрөг төвлөрч үүнээс 35.1 тэрбум төгрөгийг,
  • 2017 онд 734 тэрбум төгрөг төвлөрснөөс 77.7 тэрбум төгрөгийг
  • 2018 онд 898 тэрбум төгрөг цугларч, үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод тус тус зарцуулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү