ТАНИЛЦ: Тэтгэвэр ингэж нэмэгдэнэ


2020-01-24 10:04:52

Засгийн газрын хуралдаанаас нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан 2 сарын 1-ний өдрөөс эхлэн дунджаар 8.8 хувиар нэмэгдүүлэхээр болов. Нийтдээ нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 422.9 мянган хүний тэтгэвэр нэмэгдэж байна.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2018, 2019, 2020 он дараалан тэтгэврийг нэмэгдүүлэв.
Үр дүнд нь 2016 онд:
•251.0 мянга байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 онд 350.0 мянга болно,
•216.0 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөг болно,
•312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийн хэмжээ 409.0 мянган төгрөг болно.

Ерөнхийд нь дүгнэж үзвэл 2016 оноос хойш:
•Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 39.4 хувиар,
•Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 38.9 хувиар,
•Дундаж тэтгэврийн хэмжээг 30.7 хувиар тус тус нэмэгдүүлэв.
Мөн засгийн газар нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэврийг дунджаар 8 хувиар, нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү