Хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол их гарах болжээ


2020-02-07 10:36:15

Монголчууд бидний уламжлалт сар шинийн баяр болоход багахан хугацаа үлдээд байна. Энэ үед иргэд зах, худалдааны төвүүдээс бараа материал, бэлэг сэлт худалдан авах явдал нилээдгүй ихэсдэг. Үүнтэй холбоотой сүүлийн үед бэлэн мөнгөний гүйлгээ хийх явцад хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол ихээр гарах болсныг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр банканд гүйлгээ хийж байсан иргэн “А”-аас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Иймд иргэд та бүхэн сар шинийн баярынхаа бэлтгэлийг ханган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ мөнгөн дэвсгэртийн чанар байдлыг сайтар ажиглаж, нягтлах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү