Хамгийн олон Е баримт хэвлэсэн аж ахуйн нэгж, иргэнийг шалгарууллаа


2020-02-07 14:56:11

Сангийн яаманд 2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд танилцуулж, талархал гардууллаа.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон бизнес эрхлэгч иргэнээр Ц.Рэгзэдмаа, З.Цогтсүрэн, Н.Энхтунгалаг, А.Ариунбилэг, Т.Цэрэндулам, М.Эрдэнэчимэг, Р.Уранчимэг, Ц.Энхбат, М.Мандахбаяр, Д.Ганболд нар шалгарчээ. Харин аж ахуйн нэгжээр

-Мобиком корпораци ХХК

-Номинтав трейд ХХК

-Юнител ХХК

-Ник ХХК

-Петростар ХХК

-Монос-Улаанбаатар

-Миний дэлгүүр ХХК

-Моннидер

-Алтанжолоо трейд ХХК

-Сэнтрал экспресс Си Ви Эс ХХК-иуд тус тус шалгарчээ

Мөн энэ жилээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэсэн “Үндэсний үйлдвэрлэгч” компанийг тусгайлан тодруулахад "Сүү" ХХК-ийн хамт олон шалгарсан байна. Жагсаалтад 2018 онтой харьцуулахад 2019 онд хэвлэсэн төлбөрийн баримтын өсөлтөөр "Сиркл Чейн" ХХК-ийн хамт олон тодорчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү