НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ


2020-02-10 08:52:20

НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байгаа талаар мэдээлсэн юм.

Нийт буцаан олголт авах иргэдийн 359 мянга 170 иргэний 14.9 тэрбум төгрөгийн буцаан олголтод эрсдэл тооцсоноос 996 иргэнд 2.1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байгаа аж. 2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлжээ. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна.

Юутай ч НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд урд шөнөөс эхлэн шилжүүлж эхэллээ. Одоогоор Хаанк банкны карт эзэмшигчдийн мөнгө дансанд нь ороод байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

ul 2020-02-10 19:19:36-д бичсэн холбогдсон IP хаяг: 122.201.24.231
golomt bank jil bolgon ingeh yum aa odoo hurtel bhgui