Насны хишиг болон Одонгийн мөнгийг өнөөдрөөс олгоно


2020-02-10 08:59:07

Жил бүрийн цагаан сар болон үндэсний баяр наадмын өмнө 65 нас хүрсэн ахмадуудад “Насны хишиг” олгодог билээ. Энэ жил 130 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 12 тэрбум төгрөг төсөвлөжээ. Цагаан сараас өмнө олгох “насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн ахмадуудад харилцах дансаар нь олгох гэнэ.  Өөрөөр хэлбэл, ахмадууд банканд урт дараалал үүсгэх шаардлагагүй болж байна.

Мөн өнөөдөр “Алдарт эхийн одон”-гийн мөнгийг олгоно. Энэ жилийн тухайд 29.4 тэрбум төгрөгийг  улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгохоор тооцож санхүүжилтийг нь баталсан аж. Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Хэрэв одонгийн данстай бол мөн банкинд дугаарлах шаардлагагүй юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү