Мах, сүү зэрэг 7 нэрийн барааны үнэ 21.9 хувиар өсчээ


2020-02-11 11:38:24

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 12 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 нэрийн барааны үнэ (46.9%) тогтвортой, 10 нэрийн барааны үнэ 31.2 хувиар буурсан, 7 нэрийн барааны үнэ 21.9 хувиар өссөн байна. Үнийн дүн өссөн бүтээгдэхүүн нь:

"Алтан Тариа" савласан гурил дээдийн дээд

Ногоон цай, “Стимо”
Төмс, монгол
“Сүү” ХК савласан 1 л сүү
Сүү, задгай
Үхрийн мах, ястай
Байцай, монгол

Тодруулбал, Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 төгрөгөөр (0.1%) өссөн бол үхрийн цул махны үнэ 146 төгрөгөөр (1.1%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг  кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-2000 төгрөг, 1-р зэргийнх
1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.  Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400
төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү