Ууцны үнэ өсч, хэвийн боовны үнэ буурчээ


2020-02-11 11:58:18

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 235000 төгрөг байна. Өнгөрсөн жилийн  сар шинийн баярын өмнөх үетэй харьцуулбал ууцны үнэ 2.2 хувиар буюу 5000 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.  Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 120000-140000 төгрөг,
дунд хэмжээний ууцыг 160000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-350000 төгрөгөөр тус тус худалдан авч болох нь.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2539 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Өгөөж-Чихэр боов” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байгаа гэх. Улс боовны үнийг өнгөрсөн оны цагаан сарын баярын өмнөх үетэй харьцуулбал 1.7 хувиар буюу 44 төгрөгөөр буурчээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү