Ногдол ашиг авахын тулд апликейшн татаарай


2020-02-17 13:29:03

"Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар болов. Ингэснээр иргэн бүрийн халаасан дахь хувьцаа амь орж, ээлээ өгч эхлэх нь ээ. Хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг ирэх дөрөвзүгээр сард хувьцаа эзэмшигчдэд албан ёсоор танилцуулж, тавдугаар сараас иргэдийн дансанд мөнгийг нь шилжүүлж эхэлнэ.

Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой. Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор нэгдсэн бүртгэлийн аллликейшнийг танилцууллаа.

Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа Эрдэнэс Тавантолгой компанитай хувьцаа эзэмшигчийн эүгээс холбогдох, хөрөнгийн эах зээлд оролцох бүрэн боломжгой болох юм.

Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудаснаас авах боломжтой. Тодруулбал, Эрдэнэс-тавантолгой апликейшн юм. Мөн 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утсыг ажиллуулж байна. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13.00 цагт Эрдэнэс Тавантолгой ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.

Эл үеэр гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани 2019 онд 1 тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төргөг төвлөрүүлсэн. Компани 2016 оноос хойш ашигтай ажиллаж, их хэмжээний гадаад дотоод төлбөрийг барагдууллаа. Иймд анх удаа ногдол ашиг хуваарилах гэж байна. Гэвч өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд бүртгүүлээгүй байна. Ногдол ашгийг 2020 онд багтаан ирэх тавдугаар сараас олгож эхэлнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

ashimhan 2020-02-18 11:50:53-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.126.88.144
$
Pvrewsvren 2020-02-17 18:06:58-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.161.65
Sn bnu noodol hezeenees ogoh ym be?
Pvrewsvren 2020-02-17 18:05:22-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.161.65
Sn bnu noodol hezeenees ogoh ym be?