Нас барсан иргэдийн хувьцааг өв залгамжлуулна


2020-02-17 14:25:39

Иргэн бүрийн халаасан дахь хувьцаа амь оров. Эрдэнэс Тавантолгой компани ашигттай ажиллаж, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар болсон нь ээн. 2014 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүн бүр "Эрдэнэс Тавантолгой"-н хуцвьаа эзэмшигч. Гэхдээ өмнө нь тодорхой хэмжээнд төр давуу эрхээрээ зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, мөн сайн дураараар хувьцаагаа төрд арилжсан нь бий.

Тэгвэл 2014 оны дөрөвдүгээр сарын 12-наас төрсөн хүүхдэд хувьцаа олгох уу гэх асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар "2014 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 600 мянга гаруй хүүхэд шинээр төрсөн. Бидэнд шинээр төрсөн хүүхдүүдэд ногдол ашиг тараах бүрэн боломж бий. Бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тухай бүрт нь мэдээлэл өгнө" гэлээ.

Харин хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн тухайд "Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд бүртгүүлээгүй байна. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна. Ногдол ашгаа авахын тулд иргэд бүртгүүлэх ёстой" гэсэн юм.

Харин хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэдийн тухайд ногдол ашгийг өв залгамжлалын дагуу олгох болно гэдгээ албаныхан хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү