Валютын хадгаламж 20.8 хувиар өсчээ


2020-02-18 12:22:28

Валютын хадгаламж 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 611.5 (20.8%) тэрбум төгрөгөөр өслөө.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 1 дүгээр сарын эцэст 20.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (4.6%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 667.8 тэрбум төгрөгөөр, валютын хадгаламж 611.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2020 оны 1 дүгээр сарын эцэст 837.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 201.4 (19.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Өмнөх оны мөн үеэс төгрөгийн харилцах 105.2 тэрбум төгрөгөөр өсөж, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 127.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү