Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүүг тэглэх боломжгүй


2020-02-19 17:42:20

Зарим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хүсэлтийг аж ахуйн нэгжүүд тавьсан. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. 

Тэрбээр "Татвар төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боллоо. Нүүрсний экспорт, газрын тосны экспорт хийхийн тулд Хятадын талтай сайн ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ гэдгээ Хятадын талтай ярьж, ойлголцоод нефть бүтээгдэхүүний экспортыг хийх чиглэл баримтлахаар танилцууллаа.

Төсвийн тодотголыг шууд хийчихдэггүй. Одоогоор төсөв тодотгох шаардлага алга. Төсвийн ерөнхийлөн захирагч нар нөхцөл байдалдаа уялдуулан төсвөө зохицуулан зарцуулах боломжтой. Сангийн яамнаас хийсэн тооцоогоор одоогоор 202.7 тэрбум төгрөгийн орлого өнгөрсөн оныхоос бага байгаа. Хэрэв энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 1 их наяд төгрөгийн орлого дутуу орж ирэхээр харагдаж байна. Мөн зээлийн хүүг тэглэх боломжгүй. Нөгөө талаас энэ бол Монголбанк хариуцах ёстой асуудал. Хувийн арилжааны банк хувь хүнд олгосон зээлийн дундуур би орж ярьж болохгүй" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү