Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оноос 13.8 хувиар өсчээ


2020-02-20 09:18:37

Улсын хэмжээнд 2019 онд 93.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 38.7 (41.2%) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарынх байна.

Худалдааны салбарын нийт борлуулалт 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.9 (13.8%) их наяд төгрөгөөр өсжээ. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.3 (13.7%) их наяд төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.6 (14.0%) их наяд төгрөгөөр өслөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү