Дарханы замын ажлыг эхлүүлжээ


2020-04-06 09:49:49

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажлыг өнгөрөгч амралтын өдөр эхлүүллээ.

Ерөнхий гүйцэтгэгчээр "Чайна жоу инженеринг" компани ажиллаж байгаа ч Коронавирусээс шалтгаалан инженер техникийн ажилтан, операторууд нь ирж чадаагүй. Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын дөрвөн аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа эхлүүлж байгаа нь энэ юм.

Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах юм байна.

Энэхүү ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлуудыг эхний ээлжид хийх юм. Ингэснээр 2020 оны зургадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү