Хүнсний ногооны үнэ огцом өсчээ


2020-05-04 11:36:34

Манай улс энэ онд 360 мянган га-д улаанбуудай, 16 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалахаар төлөвлөгөө гаргасан нь өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлт.  Одоогийн байдлаар Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан дор хаврын тариалалтыг эхлүүлээд байгаа юм.

Улаанбуудайг гэхэд л 20 мянган га-гаар илүү талбайд тариалахаар төлөвлөөд байна. Өрх бүр хүнсээ бэлтгэх улмаар хүнсний ногоо үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь дотооддоо бүх улиралд асуудалгүй хангадаг болох цаг тун ойртсоныг ч мэргэжилтнүүд хэлж байгаа. Ахиц, дэвшил жилээс жилд гарсаар байгаа.

Ойрын өдрүүдэд хүнсний ногооны нийлүүлэлт буурсны улмаас үнэ нь огцом өсөөд байна. “Бөмбөгөр” худалдааны төвд гэхэд л, монгол төмс нэг килограмм нь 900-1200, лууван 2000, манжин 4000, байцаа 2500, сонгино 6000 мянган төгрөгийн үнээр зарж байв.

“Барс” худалдааны төвд Жаргалантын төмс 900-1200 төгрөг, лууван 1300-1500, байцаа 2500 , манжин 4000-4500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү