3 өдөр тэг зогсолт хийсэн ч экспортын хэмжээ нэмэгдсээр байна


2020-05-04 14:17:13

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гараг мэдээлэл хийдэг билээ. Энэ удаагийн ээлжит мэдээллийн цагаар  тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 22.000 тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32.9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48.6 мянган тонн нүүрс экспортод гаргажээ.

Он гарсаар нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 962.4 мянган тонн нүүрс экспортлоод байна.

Тэрбээр “05 сарын 1-нд Хятад улсад баяр тохиож, 3-ны өдөр хил амарсан, 2-нд татан авалт тааруу байсан гээд тооцвол 3 өдөр экспорт хийгдээгүй тэг зогссон. Гэсэн хэдий ч өнгөрсөн 7 хоногийн ачилт, экспортын хэмжээ өмнөх 7 хоногийнхтой ижил түвшинд байгаагаас харвал нүүрс ачилт, экспортын хэмжээ өссөөр байна гэж өөдрөгөөр харж болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү