Европын холбоо Монгол Улсад "хар" дарлаа


2020-05-08 16:56:30

Европын холбооноос Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад оруулж буйгаа албан ёсоор зарлажээ. 

Энэхүү хар жагсаалтад мөнгө угаадаг, терроризмыг санхүүжүүлдэг болон санхүүгийн хувьд эрсдэл учруулах аюултай орнуудыг багтаадаг юм.  

Европын Комисс өчигдөр  ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулсан байна. Тус цогц арга хэмжээнд бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулснаас гадна ирэх нэг жилийн хугацаанд дээрх гэмт хэргүүдтэй тэмцэх журам, хяналт тавих зохицуулалтуудыг тусгажээ.

Энэхүү хар жагсаалтад манай орноос гадна Панам, Бахамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг багтаасан хэмээн зарласан бөгөөд Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзсэн ажээ.  

Ингэснээр Монгол улс Европын Холбоонд харьяалагддаг Франц, Итали, Бельги, Нидеранд зэрэг 27 улс орнуудтай болон банкнуудтай харилцахад санхүүгийн түүнчлэн татварын хувьд олон олон эдийн засгийн асуудал үүсэх ба тэдний илүү нарийвчилсан шалгалтаар орох болно гэсэн үг юм.   Үүнээс гадна жагсаалтад орсон улс орнуудын компаниуд ЕХ-ноос шинэ санхүүжилт авах эрхгүй болох ч эрсдэлийг дагуулах гэнэ.

Харин өмнө нь жагсаалтад орсон байсан Босни Герцеговин, Эфиоп, Гуяана, Лаос, Шри Ланка, Тунис гэх 6 орныг асуудлаа шийдэж чадсан хэмээн дүгнэж хасах болсон байна.  

Эх сурвалж: Reuters.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү