39 000 аж ахуйн нэгж, 705 000 ажилтан НДШ-ээс чөлөөлөгдсөн


2020-05-09 12:26:33

Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор Засгийн газраас үе шаттайгаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эхний багц арга хэмжээний хүрээнд ажил олгогчийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг дэмжих зорилгоор иргэд, аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэр гаргасан нь амжилттай хэрэгжиж байна. Энэ арга хэмжээнд 39 мянган аж ахуйн нэгж, 705 мянган ажилтан, 120 мянган сайн дураар шимтгэл төлөгч хамрагдан нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цахим хуудастаа нийтэлжээ.

Мөн тэрбээр "Түүнээс гадна хуульд шимтгэлээс чөлөөлсөн хугацаанд Нийгмийн даатгалын санд өртэй аж ахуйн нэгжүүдэд нэмж алданги тооцохгүй гэсэн заалт байгаа тул өртэй бол шимтгэлээс чөлөөлөгдөхгүй гэсэн нь ташаа ойлголт гэдгийг анхаараарай" хэмээсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү