Хүүхдийн мөнгийг нэмэгдсэн дүнгээр нь шилжүүлж дуусчээ


2020-05-21 19:08:25

Засгийн газраас Ковид 19 цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлэхээр болсон 2 дахь багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 4-р сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу хүүхдүүдэд олгох 5-р сарын мөнгөн тэтгэмжийг нэмэгдсэн дүнгээр нь шилжүүлж дууссан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлжээ. Нийтдээ 1 146 000 хүүхдэд тус бүрт нь 100 000 төгрөг олгосон нь Монгол Улсын нийт хүүхдийн 96.4 хувь болж буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү