Үйлдвэрүүд цементний үнээ нэмээгүй ч худалдаачид хөөрөгджээ


2020-05-28 11:59:07

ШӨХТГ-аас цементийн үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийв.

Шалгалтын явцад цар тахлын улмаас үүдэн цементийн үйлдвэрүүд ажиллах хүчээ хэсэгчлэн зохион байгуулсантай холбоотойгоор үйлдвэрлэл оройтож эхэлсэн байна. Тухайлбал, Мөнхийн баян тал ХХК-ийн хувьд Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай. Эл компани өдөрт 300 тонн ценест үйлдвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдөр ажиллах хүчний нөхцөл байдлаас шалтгаалан үйлдвэрлэлээ эхэлж амжаагүй байна. Үүнээс үүдэж цементийн хомсдол үүсч, үнэ хөөрөгдөх шалтгаан болжээ.

Мөн Мон цемент ХХК, МАК ХХК 3 өдөр цахилгааны хязгаарлалтад орж, тодорхой хэмжээгээр үйлдвэрлэл доголдсон байна. Түүнчлэн доголдсон үйлү ажиллагаатай холбогдуулан үйлдвэрүүдийн горим алдагдаж, хэвийн үйл ажиллагаа явуулах байдал алдагдсан. Энэ нь жигдрээгүйтэй холбоотой зах зээл дээрх цементний нийлүүлэлт багассан.

Үйлдвэрүүдийн хувьд цементний үнэд өөрчлөлт оруулаагүй. Гэвч жижиглэн худалдаа үйлдвэрлэгчид үнэ хөөрөгдсөн нөхцөл байдал бий болжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цементийн иж бүрэн 6 үйлдвэр, 4 тээрэм ажиллаж байна. Ингэснээр жилд нийтдээ 3.6 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүрдэн дотоодын зах зээлийн хэрэгцээг 100 хувь хангахаас гадна жил тутам 2 сая хүртэлх тонн цементийг экспортлох боломжтой аж. эвч дээрх нөхцөл байдлуудаас үүдэн ийнхүү нийлүүлэлт тасарч, хомсдол үүссэний улмаас үнэ хөөрөгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү