Чанаргүй зээл 37.0 тэрбум төгрөгөөр өсчээ


2020-06-02 09:54:54

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 04 дүгээр сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 514.5 тэрбум буюу 2.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 (50.9%) их наяд төгрөг нь иргэдийнх байна. 

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 04 дүгээр сарын эцэст 14.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 187.4 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 762.5 (5.2%) тэрбум төгрөгөөр буурчээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 81.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.9 пунктээр буурчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл мөн хугацаанд 1.3 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх сараас 158.0 (13.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 328.0 (33.5%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.1 пунктээр өссөн байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 37.0 (2.0%) тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан байна. 

Арилжааны банкууд болон МИК-ээс иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл эхний улирлын байдлаар 11.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.8 (0.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 392.3 (3.3%) тэрбум төгрөгөөр буурав.

Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 40.4 хувийг ипотекийн зээл
  • 26.1 хувийг цалингийн зээл
  • 14.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл
  • 11.6 хувийг хэрэглээний зээл
  • 1.4 хувийг тэтгэврийн зээл
  • 5.7 хувийг бусад зээл эзэлж байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 73.8 хувь нь арилжааны банкуудад ногдож байна. 

Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээл 8.5 их наяд төгрөг болжээ.

Иргэдэд олгосон зээлийн

  • 93.2 хувийг хугацаандаа байгаа зээл
  • 2.5 хувийг хугацаа хэтэрсэн зээл
  • 0.9 хувийг хэвийн бус зээл
  • 0.9 хувийг эргэлзээтэй зээл
  • 2.5 хувийг муу зээл эзэлж байна.

Иргэдэд олгосон хугацаандаа байгаа зээл 7.9 тэрбум төгрөгийн 12.5 хувь нь 1 жилийн, 56.9 хувь нь 1-5 жилийн, 30.6 хувь нь 5, түүнээс дээш жилийн хугацаатай байна. 

Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт эхний улиралд 608.6 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарын мөн үеэс 701.4 (53.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 68.6 (10.3%) тэрбум төгрөгөөр буурсан тоо юм.

Зээлийн эргэн төлөлтийн

  • 3.9 хувийг (23.7 тэрбум төгрөг) ипотекийн зээл
  • 17.1 хувийг (103.8 тэрбум төгрөг) жижигдунд үйлдвэрийн зээл
  • 23.8 хувийг (144.9 тэрбум төгрөг) хэрэглээний зээл
  • 20.4 хувийг (124.1 тэрбум төгрөг) цалингийн зээл
  • 5.8 хувийг (35.5 тэрбум төгрөг) тэтгэврийн зээл
  • 29.0 хувийг (176.5 тэрбум төгрөг) бусад зээл эзэлж байна. 

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл 4.0 их наяд төгрөг болжээ. Ингэснээр өмнөх сараас 17.7 (0.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 428.3 (12.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл

  • 32.4 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, м а ши н, м ото ц и к л и й н з ас вар үйлчилгээний
  • 14.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн
  • 11.3 хувь нь барилга
  • 9.5 хувь нь үйлчилгээний
  • 4.2 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын
  • 28.3 хувь нь бусад салбарынх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү