Хонины мах кг нь 10.500 төгрөгөөр худалдаалагдаж байна


2020-07-31 09:53:27

Махны дундаж үнэ                              

Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 10586 төгрөг, үхрийн ястай мах кг нь дунджаар 12709 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой харин үхрийн цул махны үнэ 120 төгрөгөөр (0.8%) буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 11000 төгрөг, Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна. 

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ тогтвортой харин хонины цул махны үнэ 78 төгрөгөөр (0.8%) өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8800 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ

  • Ддээд зэрэг нь 1350-1500 төгрөг
  • 1-р зэргийнх 1100-1400 төгрөг
  • 2-р зэргийнх 900-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1300 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1330 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “М-Март” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1330 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Монгол төмс 1.3 хувиар өсч 1991 төгрөгөөр, монгол лууван 0.8 хувиар өсч 2354 төгрөгөөр, монгол байцаа 0.9 хувиар өсч 2727, монгол хүрэн манжин 5.2 хувиар буурч 3126 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү