Mөнгөний нийлүүлэлт 22.3 их наяд төгрөг болж өсчээ


2020-10-15 13:02:41

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 9 дүгээр сарын эцэст 22.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (9.3%) их наяд төгрөгөөр өсчээ. Ийн өсөхөд

  • Валютын хадгаламж 2.2 (74.7%) их наяд төгрөгөөр
  • Төгрөгийн хадгаламж 779.6 (7.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж 2020 оны 9 дүгээр сарын эцэст 11.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 216.9 (1.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 779.6 (7.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төгрөгийн хадгаламжийн

  • 89.4 хувь (11.6 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж
  • 10.6 хувь (1.2 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны 9 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 4.6 (0.2%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.8 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өссөн байна.

Үнэт цаасны арилжаагаар 2020 оны эхний 9 сард 34.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 94.9 (73.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин 2020 оны 9 дүгээр сард 1.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 14.5 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 1.4 (43.4%) тэрбум төгрөгөөр буурч, арилжсан үнэт цаас 258.1 (1.8%) мянган ширхгээр өссөн байна. Өмнөх сараас гүйлгээ 3.3 (64.5%) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 9.1 (38.6%) сая ширхгээр буурсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү