НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ


2020-10-22 16:18:04

Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд нь олгож байгаа. Энэ дагуу гуравдугаар улирлын буцаан олголтыг өгөхөөр иргэдийг 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа аравдугаар сарын 8-ны өдрөөс өмнө “ebarimt” системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас удаа дараа сануулж байсан.

2020 оны III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгох бөгөөд иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулан 2020 оны аравдугаар сарын 20-нд Сангийн яам руу илгээсэн байна. Харин Сангийн яам НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг өнөөдрөөс буюу 2020 оны аравдугаар сарын 22-ноос иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ.

2020 оны II улиралд 37.9 тэрбум төгрөгийг 882.866 иргэнд олгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү