Малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд ТИКА-тай хамтарна


2020-10-29 15:20:40

Бэлчээрийн менежментийг сайжруулах, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Турк улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-тай хамтран ажиллана. Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, малчдын орлогыг дээшлүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлж, бэлчээрийн нөөцийн менежментийг сайжруулах” зорилго бүхий Улсын Их Хурлын гишүүдийн лобби бүлгийг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэртэй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уулзлаа.

Уулзалтын үеэр бэлчээрийг сайжруулах, мах, сүү, ноос, ноолуур, түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, цэвэр ус, цэвэрлэх байгууламж, ус, дулаан хангамжийн чиглэлээр хамтарч ажиллах талаарх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тавьжээ.

Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэрт хэлэхдээ: Төв ТИКА-аас Монгол Улсын 330 суманд хүрч ажиллах үүрэг чиглэл өгч байгаа бөгөөд 10'000, 40'000 ам.долларын өртөгтэй том, жижиг төсөл гэлтгүй бүгдийг нь хэрэгжүүлж ажиллахыг зорьж байгаа талаар илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү